Мэргэшсэн инженерүүдийн бүртгэл 2026
- Dr. Purev-Ochir Togtokhbaatar

- Feb 16
- 1 min read

Мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдах гишүүдэд тавигдах шаардлага:
Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх /магистр бол 8 жил/ бөгөөд дараах бүтээлтэй байна. Үүнд:
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа шинжилгээний болон төслийн хоёроос доошгүй ажил гүйцэтгэсэн буюу оролцон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна,
Ажил мэргэжлийн холбогдолтой журам, заавар хоёроос доошгүйг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
МАМБХолбоонд сүүлийн 3 жилийн хугацаанд тасралтгүй гишүүнчлэлтэй байх,
Сургалтад хамрагдах хүсэлтэй инженерүүд дараах материалуудыг бүрдүүлнэ үү. Үүнд:
Хүсэлт гаргагчийн анкет
Батламж дээр хэвлэгдэх нягтшил сайтай цээж зураг
Хүсэлт гаргагчийн хувийн өргөдөл
Байгууллагын тодорхойлолт
Бүтээлийн жагсаалт хавсралт материалын хамт /байгууллагаар баталгаажуулсан/
НДШ төлөлтийн цахим тодорхойлолт
Бүртгэлийн хураамж тушаасан гүйлгээний баримт /УУМХЗ-ийн Хаан банкны данс: 5427003240, гүйлгээний утга хэсэгт нэр, утасны дугаараа бичих/
Анкетыг хавсралтаас татаж авна уу. Дээрх бүх материалуудыг бүрдүүлэн холбооны mmpa@mmpa.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.




Comments